monbac

Шинжлэх ухаан, биотехнологи, биологи

Монголын шонхор шувуу ер нь юу болж байнааа!

2009-03-26 16:54
                   Монголын шонхор шувуу ер нь ю болж байнааа! Хэдэн жилийн өмнө Байгаль Орчны Яамны сайд У. Барсболд арабуудад жилд 300 орчим шонхор шувуу гаргахаар болоод худалч хүнд 10-аад жил болж байна. Тэгэхээр ямар ч байсан 3000 орчим шонхор шувуу маань гараад явжээ. Энэ нь зөвхөн хууль ёсоор гарсан нь шүү дээ!

                  Миний сонсоноор бол манай Шинжлэх Ухааны Академийн Эрдэмтэд ба МУИС-ийн хэдэн багш нар бөөн зарлага энэ тэр болж байж тоолоод сүүлдээ үр дүн нь хоорондоо зөрөөд ( эсвэл таараад хэ хэ ) 16.000 орчим эдлэг шонхор Монгол Улсад байгаа гэж тогтсон гэж байгаа. Энэ тооноосоо жилд 300 орчимыг гаргаж болно гэж тооцсон гэсэн. Гэхдээ одоо тэр эргэлзээтэй тооллогоос хойш бараг 10-аад жил болж байна. Гэвч ахиж үргэлжилсэн ямар ч бодлого манай Байгаль Орчны Яамны барихгуй байгаа нь хачирхалтай. Ганц түүнээс хойш эдлэг шонхор шувууг гаргах үнээ л нэмсэн байх юм.

                  Гэтэл 2-3 сарын өмнө нетээр явж байтал 1 Австрийн их сургуулийн профессорын блог дээр баахан Монголчуудыг шоолж бичсэн байнлээ. Тодруулвал эрдэмтэдийг маань л шоолсон бололтой, түүний бодлоор Монголд 16.000 биш 6000-8000 орчим эдлэг шонхор байдаг гэж бичсэн байхын. Тэр нөхөр экстрим биологи (extreme biology) талын судалгаа хийдэг юм байнлээ Монголд наснаасаа их ирсийн байх, тэгээд бүхэл бүтэн улсын бодлогыг шоолсон ч гэж дээ харамсаж бичсэн байнлээ.

              Эдлэг шонхороо дагаад намар болж арабууд ирэхээр Улаанбаатарын тагтаанууд цөөрдөг болсон нь нууц биш болсон. Хуучин 500 төгрөгөөр 1 тагтаа авдаг байсан бол өнгөрсөн жил нэг тагтааг 10.000 төгрөгөөр авдаг болсоноос гандангийн тагтаанууд маань ч цөөрч байгаа. Бас нэг асуудал бол арабуудийг шонхор барихад яамар ч хяналт байхгүй байгаа нь харамсалтай. Араабууд бол 300 шонхор авч явах гэж бараг 3000-ийг бариад тэндээсээ хамгийн сайныг нь сонгоод бусдыг нь тавидаг гэхийн, ядаж зун хэдэн судлаачид нь дагаад хянаад явж болдоггүй л юм байхдаа. Тэгвэл ядаж дараа нь тоолоход нь ч гэсэн дөхөм баймаар юм. Энд тэндхийн эрдэмтэд ч гэсэн ортой юм яриж байгаа байх хэрэв энэ чигээрээ цааш үргэлжилбэл манай улс эдлэг шонхоргүй болж мэдэх юм.

             Сонсоод байвал Байгаль Орчины Яам хэдэн чихээсний дарга нартай нөгөөдүүл нь суудлаа л авч үлдэж байвал юу ч хамаагүй юм шиг загнадаг гэх юм.

Ер нь тэгээд ганц шонхор ч биш байгаль орчны нөөцийн талаар дорвитой бодлого явуулаасай гэж хүсье том дарга нарааа!!!!!
Ангилал : Миний бодол. | Нийтэлсэн : **no name | Уншсан (1601) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. MUIS of BIOLOGY :
    2012-05-10 19:39

    MONGOL ULSIIN BELEG TEMDEG SHUWUUGAAR EDLEG SHONHOR TODORSON BA UG SHUWUU NI HOSDOO MASH UNENCHEES GADNA ERSDELIIG DAWAN TUULAH CHADWAR MASH UNDURTEI SHUWUU YUMAA

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл